zurag deerh ohinii huwi zaya

Энэ зургыг бараг хvн бvхэн мэдэх байхаа, Вьетнам-ийн дайныг дэлхий дахин энэ зургаар тєсєєлж байсан юм. Энэхvv зургыг Associated Press-ийн Вьетнам дахь салбарын зурагчин Ник Ут (Hunh Cong Ut) гэдэг хvн авсан бєгєєд уг зурагаараа олон улсын том том шагнал авж байжээ. 1972 оны 6-р сарын 8 нд Сайгон-аас баруун хойно байдаг Чанг-Банг гэдэг тосгонд хойд Вьетнамчууд болон ємнєд Вьетнамчуудын хооронд ширvvн тулаан болжээ, тосгоны энгийн номхон иргэд хойд Вьетнамчуудаас зугтаж ємнє зугт дvрвэж байх vед ємнєд Вьетнамын бємбєгдєгч онгоц дvрвэж буй иргэдийг хойд Вьетнамчууд байна хэмээн андуурч дээрээс нь бємбєгдєж эхэлжээ.Яг энэ vед зурагчин Ник Ут (Hunh Cong Ut) зам дээгvvр бємбєгдєлтєєс зугтаж байгаа хэсэг хvvхдvvдийг харсан ба тэгээд энэ алдартай зурагаа авчээ. Энэ зураг дээр дунд нь байгаа нvцгэн уйлж байгаа охин бол 9 настай Ким Фук хэмээх охин юм.

zurag deerh ohini huwi zaya
Энэ зураг бол минутын дараа авсан бас нэгэн зураг юм, гэхдээ олон нийтэд vзvvлж байгаагvй.

zurag deerh ohini huwi zaya
Уг явдалын дараа охиныг Америкийн цэргийн эмнэлэгт хэвтvvлсэн бєгєєд энэ зургыг Зєвлєлтын сонин сэтгvvлд хэзээ ч гаргаж байгаагvй байна, харин бусад АНУ-ийн эсрэг байсан улсуудын сонин сэтгvvлд Америкийн цэргvvд тосгоныг хvйс тэмтэрчээд хvvхдvvдийг олзонд авч байна гэсэн гарчигтай vзэл сурталын зэвсэгээр ашиглаж байжээ.zurag deerh ohinii huvi zaya
Хэдийгээр охины авсан шарх нь амь насанд нь аюултай байсан боловч охин 17 мэс ажилбарыг давж амьд vлдсэн юм. Ким Фук дайны дараа Вьетнамд амьдарсан бєгєєд дараа нь Куба-д суралцаж тэндээ нєхєртэйгээ танилцжээ. 1992 эхнэр нєхєр 2 Канадад улс тєрийн орогнол авж чадсан бєгєєд хэсэг хугацаанд Ньюфаундленд-д амьдарсан байна. Харин одоо бол Онтарио мужийн Аякс хэмээх газар гэр бvлийн хамт амар жимэр амьдарч байна. 1997 онд тэрээр НYБ-ийн сайн санааны илч болсон байна.zurag deerh ohinii huvi zaya
zurag 2
zurag deerh ohinii huvi zaya
Зураг1
Read more

freinds


freinds
zursan
Read more