Энэ зургыг бараг хvн бvхэн мэдэх байхаа, Вьетнам-ийн дайныг дэлхий дахин энэ зургаар тєсєєлж байсан юм. Энэхvv зургыг Associated Press-ийн Вьетнам дахь салбарын зурагчин Ник Ут (Hunh Cong Ut) гэдэг хvн авсан бєгєєд уг зурагаараа олон улсын том том шагнал авж байжээ. 1972 оны 6-р сарын 8 нд Сайгон-аас баруун хойно байдаг Чанг-Банг гэдэг тосгонд хойд Вьетнамчууд болон ємнєд Вьетнамчуудын хооронд ширvvн тулаан болжээ, тосгоны энгийн номхон иргэд хойд Вьетнамчуудаас зугтаж ємнє зугт дvрвэж байх vед ємнєд Вьетнамын бємбєгдєгч онгоц дvрвэж буй иргэдийг хойд Вьетнамчууд байна хэмээн андуурч дээрээс нь бємбєгдєж эхэлжээ.Яг энэ vед зурагчин Ник Ут (Hunh Cong Ut) зам дээгvvр бємбєгдєлтєєс зугтаж байгаа хэсэг хvvхдvvдийг харсан ба тэгээд энэ алдартай зурагаа авчээ. Энэ зураг дээр дунд нь байгаа нvцгэн уйлж байгаа охин бол 9 настай Ким Фук хэмээх охин юм.
Зураг1
Posted by
coming soon...
on Thursday, March 29, 2007
0 comments:
Post a Comment